“Хүнс Комплекс” ХХК нь ээлжилт ХАЛДВАРГҮЙТГЭЛ, МЭРГЭЧГҮЙТЭЛ, ШАВЬЖГҮЙТГЭЛ-ийн үйлчилгээгээ хийлгэлээ.

Аливаа үйлдвэр, үйлчилгээний зориулалттай аж ахуйн нэгж болон барилга байгууламжууд ариун цэвэр болоод эрүүл ахуйн стандартыг даган мөрдөн ажиллах нь нэн чухал байдаг билээ. Тэр тусмаа хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болон үйлдвэрүүд цэвэрлэгээ, ариутгалыг мэргэжлийн байгууллагаар зөвшөөрөгдсөн ариутгалын бодисоор хийлгэх шаардлагатай байдаг.

“Хүнс Комплекс” ХХК нь ээлжилт ХАЛДВАРГҮЙТГЭЛ, МЭРГЭЧГҮЙТЭЛ, ШАВЬЖГҮЙТГЭЛ-ийн үйлчилгээгээ хийлгэлээ.

Энэхүү үйлчилгээг “САН ХИМИ” ХХК-тай гэрээ байгуулан САР БҮР тогтмол хийлгэдэг бөгөөд тус компани нь ариутгал халдваргүйжүүлэлтийг зөвшөөрөгдсөн бодисын дагуу, мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэдэг юм.

Ариутгал халдваргүйжүүлэлтийг манай компани нь оффис, үйлдвэрийн байр, агуулах, цех болон бусад барилга байгууламжууд мөн гадна талбайдаа хийлгэдэг билээ.