card

Компанийн танилцуулга

Компанийн танилцуулга

Бидний тухай 

Хүнс комплекс ХХК нь 1992 онд байгуулагдаж цар хүрээгээ улам өргөжүүлэн тасралтгүй 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг юм. Манай байгууллага нь одоогоор 190 гаруй ажилтантай бөгөөд дотоодын болон гадаадын стандартуудыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн болон хиам үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

Бидний давуу талууд:

- 33 жилийн туршлага

- Олон нэр төрлийн бүтээгдэхүүн - Нэг эх үүсвэр

- Өндөр чанартай бүтээгдэхүүн, брэнд бүтээгдэхүүн

- Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн ISO 22000:2018, ISO 9001:2015

- Олон улсын хамтын ажиллагаа, худалдаа

- Дотоодын борлуулалт, түгээлтийн өргөн сүлжээ

- Санхүү, хүний нөөцийн тогтвортой байдал. 

АЛСЫН ХАРАА Хүн бүрийн итгэлтэй сонголт, аз жаргалтай дурсамж бүрийн нэгэн хэсэг байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО Хүний амьдралын хэв маягт нийцсэн бүтээгдэхүүнийг мэргэжлийн ур чадвар, эрүүл жор, дэвшилтэт технологиор үйлдвэрлэн, хүнсний зөв хэрэглээний соёлыг түгээнэ.

ҮНЭ ЦЭН

1.Дэвшилтэт, бүтээлч сэтгэлгээ

2.Хүндэтгэлтэй, найрсаг харилцаа

3.Эрүүл, аз жаргалтай,амттай амьдралын хэв маяг

4.Өндөр дээд чанар

5.Хариуцлагатай хэрэглээ

 

ЧАНАРЫН БОДЛОГО

Бид дэвшилтэт техник, технологийн дагуу чанартай, эрүүл түүхий эд материалаар хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүргэх, орчин үеийн шийдэл бүхий, ногоон байгууламжтай, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн стандартын шаардлага таатай орчныг бүрдүүлж, компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх замаар үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч болно.

ЧАНАРЫН ЗОРИЛТУУД

1.Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015, 22000:2018 стандарт хэрэгжүүлэх

2.ЧГА-ны тусгасны дагуу компанид дотоод аудитын баг ажиллах