card

Худалдан авалт

Худалдан авалт

Худалдан авалт

Хүнс комплекс ХХК нь 1992 онд байгуулагдаж цар хүрээгээ улам өргөжүүлэн тасралтгүй 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг юм. Манай байгууллага нь одоогоор 190 гаруй ажилтантай бөгөөд дотоодын болон гадаадын стандартуудыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн болон хиам үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

Эрхэм танаа

Манай компани дотоод, гадаадын аж ахуй нэгж байгууллагуудтай худалдан авалт-бэлтгэн нийлүүлэлтээр хамтран ажиллах нээлттэй бодлого баримтлан ажилладаг.

Бид бэлтгэн нийлүүлэгчдийн ирүүлсэн мэдээлэлийн тусламжтайгаар туслан гүйцэтгэгч болон бэлтгэн нийлүүлэгч нарын ажил, үйлчилгээний чиглэл, хүчин чадал, ур чадварыг тодорхойлж, үр ашигтай хамтран ажиллах тэдгээрийн нөөцийг зөв хуваарилах боломжтой болдог.

Бид худалдан авах үйл явцаа хялбарчлах үүднээс нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтэй бизнес эрхлэгч байгууллага, хувь хүн бүрд нийлүүлэгчээр оролцох боломжийг бүрдүүлэн, хамтран ажиллах явцыг хөнгөвчлөхийг эрхэмлэн ажилладаг.

Компанийн Нийлүүлэгчээр бүртгүүлснээр та идэвхтэй худалдан авалтын мэдээллийг  тухай бүрт нь шуурхай авах, бүртгүүлэх, үнийн санал илгээх, шалгаруулалтад оролцох давуу талууд та бүхэнд үүсэх юм.

“Хүнс Комплекс” ХХК-Хангамж, Гадаад Харилцааны Хэлтэс

БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ МАЯГТ

Үзүүлэлт

Нийлүүлэгчийн бүртгүүлэх хэсэг

1

Байгууллагын нэр

 

2

Регистрийн дугаар

 

3

Байгууллагын хаяг

 

4

Байгууллагын еmail-цахим хаяг

 

5

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл

 

6

Санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээний товч мэдээлэл

 

7

Холбоо барих ажилтны мэдээлэл (о.нэр, албан тушаал, утасны дугаар, email хаяг)

 

8

Бусад-нэмэлт мэдээлэл

 

 

Та бүхэн бүрдүүлсэн маягтаа  [email protected] [email protected]  хаягаар илгээнэ үү.

 

Мөн нэмэлтээр компанийн дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн саналаа хавсаргаарай.

Файл Татах