Худалдааны төлөөлөгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн бараа, бүтээгдэхүүнийг харилцагчид санал болгож, захиалга авах
- Хэрэглэгчийн санал хүсэлт авах, боловсруулах
- Борлуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх
- Зах зээлийн судалгаа хийж, шинэ харилцагч, боломжуудыг илрүүлэх
- Харилцагчидтай тогтвортой, найдвартай харилцаа тогтоож ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хариуцлагатай, цаг баримталдаг байх
- Аливаа шинэ зүйл сурах, ажилдаа өсөн дэвших эрмэлзэлтэй
- Худалдааны салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл:
- Үндсэн цалин + KPI гүйцэтгэлийн урамшуулал /2,3 сая/
- 7 хоног бүр хоол, унааны мөнгө олгоно.
- Бусад хөнгөлөлт, урамшуулалтай.
Борлуулалтын менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хариуцсан сувгийн сар бүрийн төлөвлөгөөг хуваарилах, үнэлэх Хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, борлуулалтын дүнг өсгөх
- Борлуулалтын ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдан зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнес, борлуулалт, менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Борлуулалтын салбарт ажиллаж байсан туршлагатай бол мэргэжил шаардахгүй.
- Баг удирдан зохион байгуулах тайлан боловсруулах чадвартай.
Нэмэлт мэдээлэл:
- Үндсэн цалин + KPI цалин /2,5 сая/
- Ажлын уян хатан цагтай.
- Бусад хөнгөлөлт, урамшуулалтай.
Гүйцэтгэх захирлын хувийн туслах
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Хурал уулзалтанд оролцох, тов гаргах
- Баримт бичгийн бүрдүүлэлт хийх
- Судалгаа шинжилгээ хийх
- Удирдлагын багийн зохион байгуулалтанд оролцох, төлөвлөх, гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага болон менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Бичиг баримт боловсруулах чадвартай.
- Үнэнч шударга, хариуцлагатай.
- В ангилалтай, жолоо барьдаг байх.
Нэмэлт мэдээлэл:
- Үндсэн цалин+Гүйцэтгэлийн урамшуулал /2 сая/
- Уян хатан ажлын цаг
- Тав тухтай оффис
- Бусад хөнгөлөлт урамшуулал