Хөдөөгийн сэргэлт “Нээлттэй Төв аймаг” форумд "Хүнс комплекс" ХХК оролцлоо.
"Хүнс комплекс" ХХК орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Хүнсний текник, технологийн коллежтэй хамтран “Ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалт”-ыг эхлүүлж Төв аймгийн иргэдэд сургалттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгч оролцов.
Монгол улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дунджаар зургаан хувьд хадгалж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгаа юм.
Хөдөө, орон нутаг руу чиглэсэн ажлууд нь ихэвчлэн мал аж ахуй, газар тариалантай холбоотой байдаг байсан бол энэ удаагийн форум нь орон нутагт амьдарч буй иргэдийг таатай ажлын байраар хангах, эрүүл, боловсролтой, орлоготой болгох нь чухал гэдгийг онцлов.
Хүнс комплекс ХХК нь тус аймгийн иргэдийг хамруулан “Мах боловсруулах үйлдвэрийн ажилтан бэлтгэх” чиглэлээр ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтыг эхлүүлэн ажиллаж байна.☺https://gogo.mn/r/4xvyv?fbclid=IwAR3ULDb5ZlqcL1h4a5b7LIfOm73W61XuSjm96fD6X5HI3ZzPvZ9m72ShGXc