“Хөдөлмөрийн аварга” тодорлоо

Жил бүр нийслэл хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг хороо, хот нийслэлээ манлайлсан “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай.

Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг. Коронавирусийн цар тахлаас ард иргэдээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэж “Хөдөлмөрийн аварга” цолоор шагнуулсан “Хүнс комплекс” ХХК-ийн ерөнхий технологич Цолмонгийн Булган-даа халуун баяр хүргье.