Өнөөдөр буюу 2022.06.16 өдөр 11.15 минутанд “Хүнс Комплекс” ХХК-ны үйлдвэр болон агуулахын байрнуудад гэнэтийн үзлэг шалгалтыг Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газрын эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагын ахмад Б. Баярманлай болон БЗД-ын Мэргэжлийн Хяналтын хэлтэс, мал эмнэлэгийн улсын байцаагч Ч. Бямбазул нар хийж бидний үйл ажиллагаатай танилцаж, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процесс, шат дамжлага, ариун цэврийн дэглэм мөрдлөгө, түүхий эд, бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго болон бүтээгдэхүүний хугацааны хяналтын үзлэг шалгалт хийлээ.
Энэхүү шалгалт нь манай компани дээр хийгдэж байгаа ээлжилт гэнэтийн шалгалтуудын нэг бөгөөд бид бүхний зүгээс үзлэг шалгалтыг нээлттэй хийлгэж, шаардлагатай бичиг баримтуудыг үзүүлж мэргэжлийн байгууллагууд үзлэг шалгалт хийхэд ямар нэг хүндрэл саад учруулалгүй хамтран ажиллаж байгаа билээ.
Ингэснээр бид үйл ажиллагаагаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн хүрээнд явуулдаг, баталгаат түүхий эд болон бараа материал ашиглаж байгаагаа нотлон харуулж мөн хэрэглэгч болон харилцагч нартаа баталгаат эрүүл хүнсийг үйлдвэрлэн гаргаж байгаагын тод илрэл болгон харуулж байгаа юм.