Өчигдөр буюу 2022 оны 06-р сарын 21-нд өглөө нар 04:53 минутад мандаж, оройн 20:55 минутад жаргасан. Энэ нь жилийн хамгийн урт өдөр, богино шөнө юм. Шинжлэх ухааны ойлголтоор бол энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол буюу 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.
Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт манддаг бөгөөд энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид манддаг байна. Иймд тус өдрийг зуны туйлын өдөр буюу Summer Solstice гэж нэрлэдэг аж.
Өчигдөр нар хамгийн өндөрт мандсан бол өнөөдрөөс эхлээд нарны хөөрөх цэг доошилж өдөр богиносож эхэлж байна. Монголчууд энэ өдрийг нар буцна гэж ярьдаг.
Тэгвэл одоо энэхүү өдөртэй холбоотой сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
1. Туйлын өдрийн талаар эртний соёл иргэншлүүд.
Нар буцах өдрийг эртний хүмүүс маш сайн мэддэг байжээ. Тиймээс олон соёл иргэншилд жилийн энэ үйл явдлыг өөр өөрөөр нэрлэдэг байна. Жишээ нь Кельтүүд тус өдрийг Лита (Litha) гэж нэрлэдэг бол эртний Финнчүүд Укон Юла (Ukon juhla) гэдэг байжээ. Мөн түүнчлэн Грект Клидонас (Klidonas), Польшид Купала (Kupala), Литвад Расос (Rasos) хэмээн нэрлэж байна. Хэдийгээр ард түмнүүдийн тухайн өдөр үйлддэг баяр ёслолууд нь газар бүрт өөр байдаг ч шөнийн цагаар олноор цугларах, уламжлалт хоолоо бэлтгэх, тусгай зан үйл хийх зэргээрээ нийтлэг байдаг байна.
2. Түгээмэл зан үйл.
Өөр хоорондоо ялгаатай соёл иргэншлүүд зуны туйлын өдөр үйлддэг хамгийн түгээмэл зан үйл бол галын наадам юм. Нар хамгийн дээд цэгтээ ирсэн өдөр яагаад түүдэг асаадаг юм бэ гэж магадгүй та асууж болох юм. Учир нь томоохон түүдэг асааснаар нарны сүр хүчийг алдаршуулж харанхуйг үлдэн хөөж, муу ёрын сүнснүүдийг зайлуулах аз завшаан гэж үздэг байна. Галын эргэн тойронд дуулах, бүжиглэх, гал дээгүүр үсрэх, халуун нүүрсэн дээр хөл нүцгэн алхах зэрэг янз бүрийн үйл ажиллагаа дэлхийн олон оронд өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
3. Туйлын өдөрт зориулсан сүм хийдүүд.
Дэлхийн хэд хэдэн соёл иргэншилд тус өдөрт зориулсан сүм хийдүүд болон байгууламжуудыг барьсан байна. МЭӨ 3000-1600 оны хооронд Англид баригдсан Стоунхенж нь зуны туйлын өдөрт зориулан барьсан байгууламжийн хамгийн алдартай жишээнүүдийн нэг юм. Мөн Египетийн Тебес дэх Амун сүм (МЭӨ 2000-аас МЭ 100 он), Перугийн Чанкилло дахь Арван гурван цамхаг (МЭӨ 350 оны орчим), Мексикийн Кукулькан сүм (МЭ 600-1200 онд баригдсан) Чичен Ица гэх мэт хүн төрөлхтний түүхийн үнэт өвүүд хамаарагдана.
4. Зуны туйлын өдөр нь зарим газар амралтын өдөр байдаг.
Эстони, Латви, Литва зэрэг Балтийн орнуудад зуны туйл нь бүх нийтийн амралтын өдөр байдаг байна. Харин Финлянд, Швед зэрэг Скандинавын орнуудад зуны туйлын өдөр нь албан ёсны амралтын өдөр байхаа больсон ч худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд үүдээ эрт хааж баярт бэлддэг байна.
5. Зуны туйлын өдрөөс гадна энэ өдөр дараах тэмдэглэлт өдрүүд тохиодог байна.
Олон улсын йогчдийн өдөр
Үндэсний Selfie хийх өдөр
Скейтбоурд унах өдөр
Үндэсний хясааны өдөр
Хүнс Комплекс ХХК-аас таньд Туйлын өдрийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэлээ. Таны амьдралд туйлын их гэрэл гэгээ хүсье!