Жил бүрийн 5-р сарын 5-нд уламжлал болгон зохиогддог АНУ-ын ахлах тогооч, шилдэг ресторан шалгаруулах тэмцээний санаачлагч, хоолны шоу бүтээгч, телевизийн од, ахлах тогооч Жеймс Бердийн хэлсэн нэгэн алдартай эшлэлээр нийтлэлээ эхлүүлье.
Тэрээр хэлэхдээ “Хэрэв би насан туршдаа нэг төрлийн мах хэрэглэхээр болбол тэр мах нь ямар ч эргэлзээгүй гахайн мах байх болно” гэжээ. Жеймс Берд зөвхөн гахайн махны баялаг амтны тухай хэлсэн гэж бодохгүй байна. Тэгвэл Хүнсний Докторын гаргаж буй өнөөдрийн нийтлэлээр яагаад гахайн мах хэрэглэх хэрэгтэй вэ гэдэг талаар 7 гайхалтай шалтгааныг толилуулъя.
1. Уургийн өндөр агууламж
Хүний бие шим тэжээлээ бүрэн авч тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд уураг, амин хүчлүүдийг их хэмжээгээр шаарддаг. Гэвч самар, үр тариа, шош зэрэг өргөн хэрэглээний зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн уураг амино хүчлийг агуулдаггүй байна. Харин тэрхүү шим тэжээлийг гахайн махнаас авах боломжтой.
Гахайн мах нь өндөр чанарын уургийн эх үүсвэр бөгөөд их хэмжээний амино хүчлийг агуулдаг нэг төрлийн байгалийн гаралтай хамгийн сайн уураг юм. Хүний биеийн зөв өсөлт хөгжилтөнд чухал ач холбогдолтой 9 төрлийн амино хүчлийг агуулдаг нь гахайн махыг хэрэглэх хамгийн эхний шалтгаан болдог.
Хэрэв та биеийн хүчний ажил хийдэг эсвэл спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, өөхөө шатаан булчингийн массаа нэмэгдүүлэхээр шийдсэн бол гахайн махан бүтээгдэхүүн хэрэглэх нь ухаалаг сонголт болох болно. Мөн түүнчлэн гэмтэл бэртэл, мэс заслын дараах эдгэрэлтийг хурдасгадаг гэдгээрээ онцлог юм.
2. Гахайн өөхийг зохистой хэмжээнд хэрэглэх нь эрүүл мэндэд тустай
Бусад төрлийн улаан махнаас ялгаатай нь гахайн махны өөх тосны агууламж харьцангуй өндөр байдаг. Энэ нь хүний биеийн өдөрт авах шаардлагатай калорийн хэмжээг нөхөхөд үнэтэй хувь нэмэр болж өгдөг байна. Гахайн маханд өөх тосны эзлэх хувь ойролцоогоор 10-16%-ийн хооронд хэлбэлздэг хэдий ч махыг ямар хэмжээгээр тайрч авахаас шалтгаалан янз бүр байж болно. Уургийн агууламж өндөр учраас гахайн махны өөх тосыг зохистой хэмжээнд хэрэглэх хэрэгтэйг сануулж байна.
Гахайн махны зохистой хэрэглээний зөвлөмжүүдийг доор дурьдлаа. Үүнд:
Гахайн махнаас ил харагдахуйц өөхний хэмжээ багатай хэсгийг тайрч авах. Жишээлбэл: Нуруу, ууцны маханд ил өөх хамгийн бага байдаг.
Гахайн махыг гриллдэх аргаар боловсруулах нь хамгийн бага өөх тосыг ялгаруулдаг.
Гахайн махыг нимгэн зүсэж хэрэглэхэд тохиромжтой.
Гахайн махыг өөх тосны агууламж багатай бусад төрлийн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь зохистой.
Өдөрт идэж буй гахайн махны хэмжээгээ тооцож байх хэрэгтэй (өдөрт 65гр боловсруулсан гахайн мах).
3. Биед тамир тэнхээ оруулдаг
Эхний хэсэгт дурьдсанчлан уургийн агууламж өндөртэй тул гахайн мах хэрэглэх нь идэвхтэй хөдөлгөөн хийдэг, спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд манай улс гэлтгүй дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ анхаарахын дээр биеийн галбираа сайжруулах зорилгоор фитнесээр хичээллэх болсон. Идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийн хувьд байгалийн гаралтай хүнс тэжээлээр буюу хоол хүнснээсээ биед шаардлагатай уургаа нөхөх нь чухал байдаг.
Гахайн мах нь таурин, бета-аланин, креатин зэрэг биеийн булчинд тэжээл өгөх бодисуудыг агуулдаг учраас бие бялдарын чийрэгжилд эерэгээр нөлөөлж эрүүл байх нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс олон төрлийн уургийн бэлдмэл, эм, тариа хэрэглэхийн оронд сайн чанарын гахайн махан бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
4. Гахайн махнаас шалтгаалж ямар нэгэн өвчлөл үүсдэггүй.
Шинжлэх ухаанд одоогоор гахайн махнаас үүдэлтэй өвчин, түүнээс шалтгаалсан хорт хавдрын тохиолдлууд бүртгэгдээгүй байна. Тиймээс гахайн махыг өдөр тутамдаа хэрэглэх нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үүсгэдэггүй байна. Гагцхүү зөв технологиор боловсруулсан бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнд хэрэглэх хэрэгтэй.
5. Витаминаар баялаг
Гахайн мах нь уураг их хэмжээгээр агуулахаас гадна B6, B12 зэрэг бусад олон төрлийн амин дэмээр баялаг юм. Витамин B6 нь бие махбодид цусны улаан эсийг үйлдвэрлэх, мэдрэлийн эрхтэн тогтолцоог зохицуулах чухал үүрэгтэй амин дэм юм. Энэхүү амин дэм нь мэдрэлийн ядаргаанд орох, сэтгэл гутралд орох, тархины үйл ажиллагааны доголдол зэрэг эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх ач тустай юм.
Харин витамин B12 нь ихэвчлэн амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд тархины үйл ажиллагааг дэмжигч, цусны эргэлтийг сайжруулагч нэн чухал амин дэм юм.
6. Гахайн махны глицины агууламж
Гахайн маханд их хэмжээний глицин агуулагддаг. Глицин нь ховор төрлийн шим тэжээлт бодис бөгөөд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд тодорхой хэмжээгээр агуулагддаг. Глицин нь гахайн арьсанд агуулагддаг ба гахайн тагалцаг, гахайн хуйх зэргээр олон улс үндэстэн янз бүрийн хоол хийдэг байна. Гахайн арьсны буюу хуйхны 100гр тутамд 11,919мг глицин агуулагддаг байна.
Хүний биед хэрэгцээтэй хэмжээний антиоксидант үүсгэх, креатин боловсруулах, коллагены амино хүчлүүдийг үйлдвэрлэх зэрэг эерэг нөлөөтэй. Энэхүү бодис нь нойргүйдлийг бууруулах, согтууруулах ундаанаас элгийг хамгаалах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, булчингийн сулралыг зогсоох зэрэг олон төрлийн ашиг шимтэй.
7. Селений агууламж
Selene буюу Грек хэлний сар гэсэн үгнээс гаралтай селен хэмээгч бодис нь гахайн маханд агуулагддаг эрдэс бодисын нэг юм. Селен нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой эрдэс юм. Мөн түүнчлэн хорт хавдрын эрсдлийг бууруулах, цус харвалтаас урьдчилан сэргийлэх, астма өвчний шинж тэмдгийг бууруулах, дархлааны тогтолцоог дэмжих зэрэг олон чухал ач холбогдолтой эрдэс юм.
Бид энэ удаагийн нийтлэлээрээ гахайн махны ашиг шимийг шинжлэх ухааны баримт нотолгоо бүхий найдвартай эх сурвалжуудыг ашиглан танилцууллаа.
Эцэст нь дүгнэхэд гахайн мах нь хүний биед үзүүлэх шим тэжээлээр баялаг бөгөөд өдөр тутамдаа зохистой хэмжээнд хэрэглэснээр эрүүл мэндэд олон эерэг нөлөөг үзүүлэх болно. Тиймээс Хүнс Комплекс ХХК-ийн зүгээс гахайн дээд зэргийн махаар олон улсын чанарын стандартад нийцүүлэн амт чанар сайтай гахайн махан КЕТО ВЕТЧИНА хиамыг хэрэглэгч таньд санал болгож байна.