Манай компани нь гадаадын зах зээлд худалдаа эрхэлдэг билээ

Манай компани нь дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ гадаадын зах зээлд худалдаа эрхэлдэг билээ.

Бид анхны экспортын эрхээ авсанаас хойш БНСУ, Япон болон ОХУ улсуудад бүтээгдэхүүнээ гаргаж мөн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гадны үйлдвэр, худалдааны компаниудтай холбоо тогтоож тэднээс багагүй туршлага хуримтлуулан амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Мөн бид ХБНГУ-аас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдан авч өөрсдийн үйлдвэртээ суурилуулж, бүтээгдэхүүний сав баглаа боодол бүрхэвч зэргийг ХБНГУ, Франц болон ОХУ-аас худалдан авдаг юм.

Түүнчлэн манай үйлдвэрт гадны түнш компаниудын технологч болон зөвлөхүүд урилгаар ирж бүтээгдэхүүний түүхий эд, орц найрлага болон үйлдвэрлэлийн процесстэй танилцаж 2 улс хоорондын туршлага солилцон ажилладаг юм. Ингэснээр бид Олон Улсын стандарт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн, чанар стандартыг дээд зэргээр баримтлан үйл ажиллагаа явуулж байна.

Мөн Герман болон Унгар улсын технологиор үйлдвэрлэн гаргадаг олон нэр төрлийн бүтээгдэхүүн байдагаас хэрэглэгч та бүхэн өөрсдийн таашаалд нийцсэн амтыг сонгон хэрэглээрэй.