УУРГИЙН ДУТАГДАЛ
Уураг нь бие организмд чухал хэрэгтэй зүйлсийн нэг юм. Учир нь үүнд хүний бие организмын үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг чухал молекулууд агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, уураг нь биеийн бүхий л эд эсэнд нөлөөлдөг гэж ойлгож болох аж. Уургийн тусламжтай "фермент" болон гормоныг ялгаруулж, ясыг бэхжүүлэн, булчин шөрмөсийг хөгжүүлж, арьс болон цусыг төлжүүлдэг. Харин бид өнөөдөр таны биед уураг дутагдаж байгааг илтгэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийг дуулгахаар бэлтгэлээ.
1. Булчин сулрах
Уураг нь таны булчинг ажиллуулах түлш гэж ойлгож болно. Хоол хүнснээс хангалттай уураг авч чадахгүй байгаа үед бие организм өлсгөлөнгийн байдалд орж, дутагдаж буй калорио олж авахын тулд булчингаа боловсруулах замаар уургаа нөхнө. Харин хангалттай уураг таны биед байхгүй үед булчин суларч, өвддөг байна.
2. Үс унах
уураг нь үсний уутанцрыг бөглөдөг бөгөөд ингэснээр тослог чанарыг бага ялгаруулж, үсийг тослогтохоос сэргийлдэг аж. Мөн үсийг богино хугацаанд ургуулах ач тустай юм. Харин бие организмд уураг дутагдаж эхэлснээр, үр дүнд нь үс унах үндэс болдог байна. "кератин
3. Нүүрс ус эсвэл сахарын агууламж ихтэй хоол хүнс идэж байгаагаас шалтгаалан. Цусан дахь сахарын хэмжээ ихэсгэж, улмаар хүнийг ойр ойрхон өлсгөдөг аж.
Харин уураг нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн тус хүргэдэг бөгөөд уургаар баялаг хоол хүнс нь ходоод гэдсийг амархан цатгадгаараа илүү ач тустай юм. Ингэснээр та жингээ барьж, таргалахгүй байх боломжтой болохыг хэлэх хэрэгтэй болов уу.
Эдгээр шинж тэмдэгүүд таны биед илэрч байвал таньд зайлшгүй уурагын зөв хэрэглээ шаардлагтайг илтгэж байдаг
Уургын зөв хэрэглээ гэж юу вэ?
Юуны түрүүнд та бүхэндээ хэр их хэмжээний уургыг та өдөрт авах мөн хаанаас авах ёстойг зөвлөе.
Амьдралын хэв маяг нь тийм ч идэвхтэй биш насанд хүрэгчдэд өдөрт биеийн жингийн килограмм тутамд 0.75г уураг хэрэглэхийг зөвлөж байна.
Энэ нь Дунджаар эрэгтэйчүүдэд 55гр, эмэгтэйчүүдэд 45гр байна.
Энэхүү уургыг зөвхөн хоол хүнсээр авах нь хамгийн аюулгүй эрүүл уурагт ордог бөгөөд үүнд өндөг тахианы цээж мах сүү бяслаг зэрэг орно. 1ш өндөгөнд ойролцоогоор 6гр уураг байдаг бөгөөд хүн зөвхөн өндөгөөр өдрийн авах ёстой уургыг бүхэлд нь авах боломжгүй.
Хамгийн төгс өдрийн уургын хэмжээг бүхэлд нь авах боломжит бүтээгдэхүүн тахианы цээж мах бөгөөд тахианы махыг дангаар нь хэрэглэхэд амтгүй, хуурай санагддаг хүмүүст тахианы мах орсон бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Энэхүү бүтээгдэхүүнийг “Хүнс Комплекс” ХХК-ны үйлдвэрлэн гаргадаг ЦАГААН ЗАЙДАС орлох бөгөөд та амттай мөн шим тэжээлтэй бүтээгдэхүүнээр өөрийн биед шаардлагатай уургыг нөхөж болох юм.