ЭРҮҮЛ бас УХААЛАГ #6

Махан бүтээгдэхүүнд агуулагддаг голлох шимт бодисууд

Мах нь уураг болон B-н төрлийн амин дэмүүдийн голлох эх үүсвэр юм.

100 грамм үхрийн маханд:

• Калори: 205

• Уураг: ойролцоогоор 27гр

• Рибофлавин B-2: 15% (өдөрт авах ёстой хэмжээний = DV)

• Ниацин – B3: 24% (DV)

• Витамин B6: 19% (DV)

• Витамин B12: 158% (DV)

• Төмөр: 16% (DV)

• Фосфор: 19% (DV)

• Цайр: 68% (DV)

• Селен: 36% (DV) агуулагддаг байна.

Бусад махнууд нь үүнтэй төстэй тэжээллэг чанартай хэдий ч үхрийн маханд цайрын агууламж хамгийн өндөр байдаг байна. Цайр нь хүний биеийн дархлааг сайжруулах, хөгшрөлтийг сааруулах, хараа муудах эрсдлийг бууруулах болон аливаа шархны эдгэрэлтийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой юм.

Үхрийн мах нь B1 витамин буюу тиаминаар баялаг байдаг. B1 витамин дутагдсанаар ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, хурдан мартах, анхаарал сулрах, нойрмоглох зэрэг мэдрэлийн хямралууд явагддаг. Энэ төрлийн амин дэм биед нөөцлөгддөггүй тул хоол тэжээлээр байнга авч байх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.

Харин Витамин В2 буюу рибофлавин хүний биед дутагдсанаар архаг ядаргааны шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд: гэрэлд хэт цочромтгой болох, толгой өвдөх, нойр муудах, нүд улайх, арьс хуурайшиж, уруул хагарах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин B2-г хоол хүнснээсээ хангалттай хэмжээгээр авч чадахгүй удсан тохиолдолд цус багадах болон мэдрэлийн өвчний зарим шинжүүд тэмдгүүд илрэх эрсдэлтэй байна.

Хүн өдөрт 100гр үхрийн мах идсэнээр витамин B12-г 158%-иар буюу хамгийн өндөр хэмжээнд авах боломжтой. Харин энэ төрлийн амин дэмийг махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй буюу веган хоолтнууд хангалттай авч чаддаггүйн улмаас зарим төрлийн эрүүл мэндийн эрсдэл үүсдэг байна. Витамин В12 нь бие махбодид ДНХ үүсгэх, тархи, мэдрэлийн системийг тэжээх, цусны улаан эсийг үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой амин дэм юм.

“Хүнс Комплекс” ХХК-ийн брэнд бүтээгдэхүүний нэг болох “Үхрийн махан Кето Ветчина” нь 1-р сортын үхрийн дээд зэргийн махыг найрлагандаа хэрэглэдэг бөгөөд өдөрт авах ёстой уураг, амин дэмийн эх үүсвэрийг хангахуйц чанар стандарт бүхий бүтээгдэхүүн юм.

Ветчина /Үхэр/

Жин: 1кг

Орц найрлага: Үхрийн дээд зэргийн мах, давс, бусад амтлагч

Эх сурвалж:

 Cleveland clinic (2021), ‘Amino Acids’ боломжтой:https://my.clevelandclinic.org/.../22243-amino-acids.... Үзсэн: 2022.06.16

 Devje (2021), ‘A Meaty Debate: Can Meat Fit into a Healthy Diet?’ боломжтой: https://www.healthline.com/nutrition/meat-good-or-bad... үсзэн: 2022.06.16

 Brennan (2020), ‘Health Benefits of Vitamin B12’ боломжтой: https://www.webmd.com/diet/health-benefits-vitamin-b12.... Үзсэн: 2022.06.17