ХҮНСНИЙ ДОКТОР булан

Хүнсний ДОКТОР булан нь энэ удаагийн дугаартаа та бүхэндээ сонирхолтой мэдээллийг хуваалцахад бэлэн боллоо…

Дэлхийн хүн ам хурдацтай өсөхийн хэрээр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ мөн адил даган өсч байгаа билээ. Судалгаанаас харахад хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ тэр дундаа мах махан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өссөөр байна.

Түүнчлэн бүрэн боловсруулсан махны үйлдвэрлэлийн зах зээлийн багтаамж ойрын 5 жилийн хугацаанд 15%-аар өсөх тооцоололтой байгаа юм. Энэ нь мах махан бүтээгдэхүүний зорилтот зах зээлийн багтаамж өсч түүнийгээ даган хэрэглэгчдэд өргөн сонголтыг бий болгож өгөх шаардлагатай юм.

Тиймээс худалдан авагчийн зан төлвийн өөрчлөлттэй нийцүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол хөгжүүлж хялбаршуулах шаардлага гарч байна.