Дэлхийн стандартад нийцсэн Монгол үйлдвэр

“Хүнс Комплекс” ХХК-ийн багийн төлөөллүүд өөрсдийн үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхээр ХБНГУ-аас үүсэлтэй, савлагааны төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Multivac брэндтэй албан ёсны уулзалт хийж хамтран ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл Олон улсын чанарын стандарт бүхий сав савлагааны төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлснээр эрүүл, аюулгүй мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхээс гадна “Монгол мах” олон улсад экспорт хийх боломж нэг шатаар ахиж байгааг онцлох нь зүйтэй юм.

Дэлхийн хэмжээнд 4300 орчим ажилтантайгаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 150 жилийн түүхт Германы Handtmann группийн Шанхай дахь тоног төхөөрөмжийн үйлдвэртэй танилцаж дараа дараагийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үе шаттайгаар үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх талаар хэлэлцэв.

 

 

Дэлхийн хамгийн том мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдын нэг Danish Crown-ы Шанхай дахь салбартай танилцаж салбарын хөгжлийн талаар туршлага судлалаа.

 

 

Хүнс, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд 130 жилийн түүхт Америкийн Hormel Foods компанийн үйлдвэрлэлийн дамжлага, чанар стандарттай танилцаж туршлага судаллаа.