Сүүлийн жилүүдэд Монгол улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж байгаа билээ. Өнгөрөгч сард “Хүнс комплекс” ХХК-ийн удирдлагын багийн төлөөлөл БНХАУ-ын Эрээн хот дахь “Монгол төв”-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд уригдан оролцов.
Нээлтийн үеэр хамтын ажиллагааны санамж бичиг зурж, Монгол улсаас Хятадын хөх хот, Шилийн гол, Хөлөн буйр, Эрээн хотуудад “онлайн” худалдаагаар болон “Монгол хот” худалдааны төвүүдэд “Хүнс комплекс” ХХК-ийн хиаман бүтээгдэхүүнүүд анхны албан ёсны эрхтэйгээр Хятадын зах зээлд борлуулагдаж эхэллээ.
Урд хөрштэй хийж буй манай улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэг шатаар ахиулсан онцгой үйл явдал болж өнгөрлөө.