Хүнс группийн Хүнс комплекс ХХК нь өнгөрөгч онд хийсэн бүтээснээ дүгнэж тухайн жилийн онцгой амжилт, үр дүн гаргасан ажилчдаа жил бүр тодруулдаг уламжлалтай. Манай байгууллагын шилдгийн шилдгээр тодорч “АЯЛАЛЫН ЭРХЭЭР ШАГНУУЛСАН 8 ажилчид” шинэ оныхоо босгон дээр буюу аялалдаа гарч дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байна.
Үүнээс гадна хөдөлмөр, зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан ажилчддаа ч мөн “Үүсгэн байгуулагч”-ийн нэрэмжит шагналаар гэнэтийн бэлэг барьж инээд хөөр, урам зориг, талархсан сэтгэлээр дүүрэн хуучин оноо үдлээ.
Дотоод ажилтнаа аяллын эрхээр шагнах нь:
✅Ажил амьдралын тэнцвэртэй байдал: Аялах эрх нь ажилтныг хувийн амьдралдаа цаг гаргаж, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг дэмжиж буйн илэрхийлэл болдог.
✅Шинэ санаачилга, үр дүн: Аялах нь хүний тархийг сэргээдэг болохыг олон судалгаа баталдаг. Эрч хүчтэй ажилдаа орж ирэх, аялалд явахдаа шинээр олж авсан мэдлэг, мэдээлэл туршлагаа ашиглан илүү бүтээмж гаргаж чаддаг зэрэг олон талын ач холбогдолтой юм.