Хамтдаа эхлэх аялгуу: Хамтын үнэ цэнийг эрхэмлэгч Хүнс группийн  Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранзунаар бүтээлгэсэн албан ёсны аялгуу мэндэллээ.

Монгол улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт 34 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Хүнс групп нь корпорэйт брэндийнхээ өнгө төрхийг зөвхөн харагдах байдлаар бус сонсогдох, танигдахуй хэлбэрээр бүтээх шинэ алхмыг хийлээ. Бид Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунаар өөрсдийн үнэт зүйл, философи, үндэсний онцлогийг илэрхийлсэн оюуны өмч бүхий 5 хөгжмийн эгшигт нийцсэн аялгууг зохиолгон хүлээн авав. 
Олон улсад “jingle” хэмээн нэрлэгддэг энэхүү аялгуу нь дуу авианы хэлээр дамжуулан брэндийн дүр төрхийг бүтээж, хоногшуулах чухал үүрэгтэй уран бүтээл бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, олон нийттэй харилцах бүхий л сувгуудад ашигласнаар брэндийн соёл, дотоод нэгдмэл байдлыг бэхжүүлж, үндэсний корпорэйт брэндийн шинэ жишгийг тогтоохын сацуу хамтын үнэ цэнийг 5 эгшигт аялгуугаар дамжуулан шинэ оноо эхлүүллээ. 


Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн , Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун хэлэхдээ: “Хамгийн сайн зүйл бол хамгийн энгийн зүйл байдаг. Тэр нь хүнд таних, тогтоох, хийхэд амар байдаг ч бүтээхэд хамгийн хэцүү. Жишээ нь: Аялгуун дээр 5 хөгжмийн эгшиг дээр тоглогдсон аялгуу илүү хүнд амар тогтоогддог бас танил сонсогддог ч маш олон аялгуу энэ хэлбэр дээр зохиогдсон байдаг тул зохиох нь хамгийн сорилттой байдаг” гэлээ.