Манай Хүнс Комплекс компанийн ажилтан Тунгалаг овогтой Сэрээнэндорж нь бодибюлдингийн спортоор тасралтгүй 10 жил, хөнгөн атлетикийн төрлөөр 6 жил хичээллэж буй тамирчин юм.
Түүний амжилтуудаас дурдвал :
- 2020 онд Бодибюлдингийн спорт модель төрөлд Улаанбаатар хотын аваргын хүрэл медаль
- 2017 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан Олон улсын хагас Марафоны хүрэл медаль
2020 оноос эхлэн Олон улсын хэмжээний мастер Жамцын удирдлага дор бэлтгэгдэж байна. Түүний хувьд 2021 оны Монгол улсын аварга Мистер шалгаруулах тэмцээний спорт модель төрөлд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
2021.10.16 - нд болох уг тэмцээний бэлтгэлд зориулж манай компанийн зүгээс мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Бодибюлдингийн тамирчин Сэрээнэндорждоо тэмцээний бэлтгэлд нь амжилт хүсье.