Бид түүхий эд болох гахайн махаа ОХУ-ын Тоmsk бүсийн Tomsk хотын Сибагро үйлдвэрээс ОХУ-ын чанар стандарт-д нийцсэн, тухайн улсын шинжилгээний бичигтэй гахайн махыг худалдан авдаг юм. Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ дээжийг Алтан булаг хилийн боомт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд байрлах Мал Эмнэлэгийн Лаборатори-д шинжилгээнд хамруулж мөн Улаанбаатар хотын мал эмнэлэгийн лабораторийн шинжилгээнд өгч эрүүл ахуйн бичигтэй, зөвшөөрөлтэй гахайн махыг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч үйлдвэртээ ашигладаг билээ.
Шинжилгээнд хамрагдсан эрүүл чанартай махаараа бид дараах нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг юм. Хэрвээ хэрэглэгч болон харилцагч та бүхэн үхэр болон хонины махны орцтой хиаман бүтээгдэхүүнээс татгалзаж байвал гахай болон тахиан махны орцтой бүтээгдэхүүнийг бид санал болгож байна.
Үүнд
• Зочин хиам
• Сервелат хиам
• Супер салями
• Аяны богц хиам
• Илчит хиам
• Алтан нутаг хиам
• Амтлаг хиам
• Сендвич хиам
• Кимбаб хиам
• Цагаан зайдас
• Ветчина гахай\ тахиа
• Олгойтой царцаамаг
• Элбэг царцаамаг
Хэрэглэгч та бүхэн эрүүл ахуйн шаардлага хангасан, Олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн, зориулалтын үйлдвэрийн байртай, үйлдвэрийн байрандаа лабортори шинжилгээний газартай, чанарын албатай мах бүтээгдэхүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь эрсдэлгүй.
Үнэ хямдтай, түүхий эд нь баталгаагүй мөн хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнээс татгалзахыг хүсьe.