Цус нь аливаа амьтны биеийн жингийн 11%-ийг эзэлдэг бөгөөд уураг, төмөр, витамин-Д болон бусад хэрэгцээтэй шим тэжээлийг агуулдаг.
Энэхүү тэжээллэг чанар бүхий уураг, амин дэмийн эх үүсвэр болсон цусыг соёлын хувьд эрс ялгаатай дэлхийн ихэнх соёл иргэншилд өргөнөөр хэрэглэж иржээ. Тухайлбал: Эртний Хятадад цусаар хийсэн туфуг өргөнөөр хэрэглэдэг байсан бол олон мянган километрийн зайд байрлах Өмнөд Америкийн Колумб улсад ямааны цусаар амталсан будаатай хоолыг түгээмэл хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн Европ тивийн улс болгонд өөрийн гэсэн өвөрмөц онцлогоор хийгддэг цусан зайдас, цусан хиамны төрлүүд, цусан сүмс, шөл, паста, бүр нарийн боов хүртэл уламжлалт хоолных нь цэсэнд ордог байна.
Махан бүтээгдэхүүний түүхч Рожер Горовитцийн хэлснээр цус нь өдөр тутмын хэрэглээ гэхээс илүүтэй онцгой үед хэрэглэгддэг байна. Өөрөөр хэлбэл тус бүтээгдэхүүний хэрэглээ шинэхэн мах гаргаж авсны дараа буюу нядалгааны дараахан хэрэглээ нь ихэсдэг бол цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн өвлийн улирал болон хойдын хүйтэн салхины нөлөөгөөр хүний биед уургийн хэрэгцээ өсөн нэмэгдэх үеэр түгээмэл хэрэглэгддэг байна.
Цусны хэрэглээ нь тухайн ард түмний соёл, байгаль, цаг уурын зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд тухайлбал: Британы арлууд, Германы тэгш өндөрлөг, Скандинавын улсуудад өргөнөөр хэрэглэгддэг байна. Манай улсын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан тус бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байдаг.
Байгаль, цаг уурын шалтгаанаас гадна соёлын хүчин зүйл зарим ард түмний хоол хүнсний хэрэглээнд нөлөөлдөг. Үүний нэгэн томоохон жишээ бол АНУ дахь Европ хоолны нөлөө юм. АНУ-д нийтлэг түргэн хоолны төрлүүдээс гадна орцондоо цус агуулсан цусан рулет, бин болон олон төрлийн махан бөмбөгнүүд, хот-дог зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ өндөр байдаг байна.
Цусаар хийгддэг хоолоороо алдартай улсуудад Герман, Польш, Мексик улсууд тэргүүлдэг байна. Харин манай улсын хувьд эрт үеэс уламжлан хэрэглэж ирсэн цусан хиам Монголчуудын хүнс тэжээлийн цэсэнд голлох байр суурь эзэлдэг.
Манай улсад гэрийн аргаар тус бүтээгдэхүүнийг боловсруулж хэрэглэх явдал түгээмэл байдаг ч сүүлийн жилүүдэд гарал үүслийн баталгаатай, технологийн дэвшил бүхий, орц найрлагын хувьд амт чанар сайтай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь ихэссэн. Тиймдээ ч "Хүнс Комплекс" ХХК-ийн брэнд бүтээгдэхүүний нэг төрөл болох “Ховор цусан хиам”-ийг амт чанар, эрүүл ахуйн өндөр стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна.
Цус нь уургийн агууламж өндөртэй, нүүрс ус болон калори харьцангуй багатай бүтээгдэхүүн юм. Тэжээллэг чанарын хувьд цусан хиам, зайдас нь төмрийн агууламж өндөр бөгөөд цайрын агууламжийн хувьд үхрийн махан стейкнээс даруй гурав дахин их юм. Тиймээс цусан хиам, зайдсан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний биед шаардлагатай B-ийн төрлийн витаминуудыг авч, уураг, кальцийн хэрэгцээг хангах бөгөөд цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг байна. Эдгээр нь ясны эдүүд, булчингийн эд, бодисын солилцоонд шаардлагатай байдаг элементүүд юм. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний биеийн дархлаа сайжирч, шүд, хумс бэхждэг бөгөөд цус багадалттай хүмүүсийн хувьд цусны улаан эсийг нөхөх сайн арга болдог байна