Бид бүтээгдэхүүний түүхий эд болох махаа Төв аймаг, Хэнтий аймаг, Увс аймаг, Завхан аймаг, Дорнод аймаг, Сүхбаатар аймагуудаас тарга тэвээргэ сайтай, шим тэжээл ихтэй махыг малчдаас худалдан авч үйлдвэрлэлдээ ашигладаг билээ (Баримт матeриал дээрх зурагыг хавсаргав).
Энэхүү баримт дээр Төв аймаг, Баянжаргалан, 1-р баг Малчин Зоригтбаатар-аас махаа худалдан авч, хотруу тээвэрлэлт хийсэн тээврийн жолооч нь Баяр-Очир 5152 ТӨҮ автомашинаар зөөвөрлөн "Хүнс Комплeкс" ХХК-нд тээвэрлэн авчирсан юм.
Түүнчлэн захиалгын дагуу худалдан авсан махаа тухайн аймаг бүрт мал эмнэлэгийн шинжилгээнд хамруулж мөн Улаанбаатар хотын мал эмнэлэгийн төв лабораторд дахин шинжилгээнд өгч лабораторын гэрчилгээний бичигтэй, баталгаатай махыг үйлдвэртээ хэрэглэж бэлэн бүтээгдэхүүн болгон гаргаж байна.
Мөн тухайн аймаг сумдуудаас хүнсний бүтээгдэхүүнд шаардлагатай махаа худалдан авч бэлэн бүтээгдэхүүн болгохоос гадна мөн БНСУ болон Япон улсуудруу нохойн хоол бэлтгэн худалдаалдаг билээ. Энэхүү нохойн хоолны гол түүхий эд нь адууны мах юм. Бүтээгдэхүүндээ ордог гахай тахианы махыг мөн импортлон оруулж ирдэг юм.
Цаашлаад, манай компани нь Олон Улсын зах зээлд экспорт хийх зөвшөөрөлтэй цөөхөн үйлдвэрлэлийн нэг юм. Бид БНСУ, Япон болон ОХУ улсуудруу бүтээгдэхүүнээ экспортлон гаргаж, гадны түнш компаниудтай хамтран ажиллах гэрээ хэлцэлийг амжилттай байгуулсаар ирсэн билээ. Олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргаж, худалдаа хийх зөвшөөрлийг авна гэдэг нь бидний үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн орчин нөхцөл, түүхий эд материал, сав баглаа боодол болон бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал зэрэг нь тухайн улсуудын стандартад нийлцсэний тод илрэл юм.
Бид 2022 онд дотооддоо болон олон улсын зах зээлд үйлдвэрлэл, худалдаа эрхэлсний 30 жилийн ойтоогоо золгож байгаа билээ. Энэхүү 30 жилийн хүрээнд техник технологийн шинэчлэлийг тогтмол хийж, гадны улс орноос мэргэжлийн экспертүүд урьж авчран туршлага солилцож мөн олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, дотоодын болон гадаадын хүнсний чиглэлийн олон шагнал урамшуулалыг хүртсэн билээ. Цаашид бид үйл ажиллагаагаа тогтвортой явуулж хэрэглэгч болон харилцагч нараа эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр ханган ажиллах болно.