Бидний аав ээж, эмээ өвөөгийн үед хэрэглэдэг байсан 10 төгрөг 60 мөнгөний хиам буюу 10/60 -ийн хиам одоо байгаа юу
Хэрэглэгчдээс бидэнд ирдэг олон асуултуудын нэг болох 10/60-ийн хиамны талаарх мэдээлэлийг та бүхэндээ хүргэе.
Бидний хүүхэд нас, аав ээж, эмээ өвөөгийн маань залуу насны нандин мөч, баярт дурсамжийн ширээг 10/60 ийн хиам, сэлэнгэ тэрэлж ундаа, баавгайтай чихэр, хотол торт болон орос мандарин алимгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл хэрэглэгч нарт хэдийн танил болсон 10/60 хиам нь “ХҮНС КОМПЛЕКС” ХХК-ны “ЗОЧИН” хиам билээ.
“ХҮНС КОМПЛЕКС” ХХК-ны “ЗОЧИН” хиам нь бусад үйлдвэрийн хиамнаас онцлог, давуу чанар нь бид 1992 оноос хойш үйлдвэрлэж байгаа чанар, технологи, жор найрлаганд огт өөрчлөлт ороогүй бөгөөд тухайн үеийн бүтээгдэхүүний амт чанар хэвэндээ байгаа юм.
Харин бид хиамны гаднах бүрхэвчийг үхрийн олгойнд хийдэг байсныг сольж орчин үеийн эрүүл мэндийн стандарт шаардлагыг хангасан 5 давхарга бүхий нарны гэрлийн туяанаас хамгаалсан бүрхэвчинд хийж зах зээлд борлуулж байгаа юм.
Хэрэглэгч та бүхэн баярын ширээндээ “Хүнс Комплекс” ХХК-ны ЗОЧИН хиамыг сонгоорой.