ЭРҮҮЛ бас УХААЛАГ #4

Монголчуудыг цаг уурын онцлогоос нь хамаарч идэж буй хоолын махгүйгээр төсөөлөхөд бэрх юм. Ялангуяа өдөр тутмын хоол хүнсэндээ 5 хошуу малынхаа махыг өргөн хэрэглэдэг. Энэ нь амьтаны гаралтай ханасан өөх тосыг их хэмжээгээр агуулдаг бөгөөд мах идэхийн хажуугаар ханасан өөх тосыг түгээмэл хэрэглэдэг гэсэн үг юм.

Ханасан өөх тосыг хоол хүнсэндээ хэтрүүлэн хэрэглэхэд цусанд өөх тосны хэмжээ ихэсч зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэх эмгэг, зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл хэдэн арав дахин нэмэгддэг байна.

Хэрэв холестерины түвшин нэмэгдвэл сайн холестерины түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай, эс тэгвээс атеросклероз гэх мэт өвчин, түүнчлэн янз бүрийн ишемийн эмгэгүүд үүсэх боломжтой. Энэ тохиолдолд холестерины судаснуудаар дамжин элэг рүү шилжих хурд огцом буурч, улмаар судасны хананд суурьшиж судасны гаралтай өвчлөлүүд үүсэж эхэлдэг.

Бага нягтралтай липопротейн (БНЛП/ LDL): Үүнийг бид “муу холестерол” хэмээн нэрлэдэг. Муу холестерол болох БНЛП нь артерийн судасны доторх давхаргад хуримтлагдан судас хатуурлыг бий болгоно.

Их нягтралтай липопротейн (ИНЛП/ HDL): үүнийг “сайн холестерол” хэмээн нэрлэдэг. Сайн холестерол нь захын эд эсээс элэг рүү триглицерид зөөвөрлөх буюу судас хатуурлын эсрэг үйлдэлтэй.

Өндөр нягтралтай холестерол нь цусны судсыг бөглөрсөн товруунаас цэвэрлэх үйлчилгээтэй. Өндөр нягтралтай липидүүд нь бага нягтралтай липидүүдээс илүүдэл холестеролыг шүүж, биеийн эсээс элэг рүү шилжүүлж, улмаар холестериныг биеэс гадагшлуулдаг. Энэхүү төрлийн өөх тос нь далайн эргийн орнуудад амьдардаг хүмүүсийн хүнсний хэрэглээнд ихээр агуулагддаг бөгөөд судасны төрлийн өвчлөл хамгийн бага байдаг ард түмэн юм.

Энэ төрлийн өөх тос нь ихэвчлэн загас болон гахайн хуйх, гахайн өөхөнд хамгийн ихээр агууллагддаг бөгөөд энэ дундаа гахайн махыг Монгол хүн өдөр тутмын хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой юм. Тиймээс гахайн мах, гахай өөх болон гахайн хуйхаар хийгддэг “Хүнс Комплекс” ХХК-ны “ЭЛБЭГ ЦАРЦААМАГ”-ыг санал болгож байна.

“ЭЛБЭГ ЦАРЦААМАГ” нь Монгол хүний өдөр тутмын хэрэглээнд өдөрт хэрэглэх махыг орлохын зэрэгцээ зөвхөн өндөр нягтрал бүхий өөх тосыг өөртөө агуулсанаар судасны төрлийн бүхий л өвчлөлөөс сэргийлж чадахаараа онцлог юм.