ЭРҮҮЛ бас УХААЛАГ #5

Элэгний нухаш

Өнөө үеийн монголчуудын амьдралын хэв маягт 2010 оны эхээс эхлэн хонины гэдэс болон дотор идэх боломж өдөр ирэх тусам багассаар өдгөө бүүр алга болжээ.

Гэтэл элэг, хэл, зүрх, бөөр нь их хэмжээний төгс уураг агуулж байдаг юм. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж. Монгол уламжлалт эмнэлэгт таван цулын хүчин чадлыг нарийн тэмдэглэсэн байдаг. Үүнд, хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай ч гэсэн элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаадаг гэсэн байна. Мөн үхрийн элэг, бярууны элэг хамгийн сайн байдаг бөгөөд В12 болон С витаминаар хамгийн баян байдаг юм. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг.

Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Тиймээс элэг муутай хүмүүст нэн ач тустай эмчилгээ болдог байна.

Үхрийн элэг нь өөх тос багатай, тэжээллэг, түргэн шингэдэг бүтээгдэхүүн бөгөөд төмрийн өндөр агууламжтай, үнэ цэнтэй уургуудаар баялаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн төмөр дутагдлын цус багадалттай хүмүүс үхрийн элэгийг өдөр дутмын амьдралдаа хэрэглэж заншиснаар хүнсээр авах ёстой төмрийн агууламжийг 100% нөхөж чаддагаараа онцлог юм.

Тэгвэл бидний зүгээс та бүхэндээ үхэрийн элэг, гахайн мах, гахайн өөхийг өөртөө агуулсан “ХҮНС КОМПЛЕКС” ХХК-ийн ЭЛЭГНИЙ НУХАШ -ийг санал болгож байна. Энэхүү нухашийн орцонд сайн өөх тос болох гахайн мах болон үхэрийн элэгийг хамтдан хийснээр Монгол хүний амьдралын хэв маягт тохирсон өдөр дутамд хэрэглэхэд хамгийн зохистой бүтээгдэхүүнийг санал болгож байна.