“Хүнс Комплекс” ХХК нь

“Хүнс Комплекс” ХХК нь бүтээгдэхүүний түүхий эд, үйлдвэрлэлд ашиглагддаг ус, мөс болон бэлэн болсон бүтээгдэхүүнээ “НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ТӨВ ЛАБОРАТОРИ”, “МХЕГ-ын ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ” болон “УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ”-д шинжилгээнд хамруулдаг билээ. Энэхүү шинжилгээнд улирал тутам тогтмол хамрагддаг бөгөөд мөн өөрсдийн үйлдвэрийн ЧАНАРЫН АЛБА-ны лабораторидоо мөн адил шинжилгээнд хамруулдаг юм.

Улсын мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ болон дотоодын лабораторын шинжилгээнд хамруулсанаар манай бүтээгдэхүүн нь түүхий эдээсээ эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртлэх процесс мэргэжлийн хяналт шалгалт дор явагддагын нэгэн илрэл билээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг эрхэмлэгч хэрэглэгч та бүхэн түүхий эдээсээ эхлээд аюулгүй баталгаат хүнсийг хэрэглэж, гарал үүсэл болон үйлдвэрлэсэн газар нь тодорхой бараа бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байгаарай.

Таньд эрүүл энх сайн сайхныг хүсье.